Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын “Gallup” компанийн мэдээлэл, Их Британийн Оксфордын их сургуулийн багийн хийсэн судалгаанд үндэслэсэн Дэлхийн аз жаргалын тайланг танилцуулжээ. Уг тайланд дурдсанаар, олон нийтийн сүлжээг хэт их хэрэглэх нь залуус, тэр дундаа охидыг аз жаргалтай байхад сөргөөр нөлөөлж байна.
Дэлхийн аз жаргалын тайлангийн редакторуудын нэг, Оксфордын их сургуулийн Эдийн засгийн профессор Ян-Эммануэль де Неве “Нийгмийн сүлжээ болон аз жаргалын мэдрэмж хоорондоо шууд хамааралтай гэж хэлэх нотолгоо одоогоор алга. Гэхдээ бидний өгөх хамгийн тодорхой мессеж бол олон нийтийн сүлжээг олон нийтийн л байлгахыг хичээх хэрэгтэй” гэжээ. Де Невегийн тайлбарлаж буйгаар, алгоритмаар санал болгож байгаа, ихэвчлэн нөлөөлөгчдийн бүтээсэн контентууд хүмүүсийн сэтгэл санаа, амьдралын хэв маяг, өөртөө итгэх итгэлд сөргөөр нөлөөлж болзошгүй аж.
Судалгаанаас харахад, өдөрт таваас дээш цаг сошиал сүлжээ ашигладаг 15 настай охид, энэ төрлийн платформыг бага ашигладаг ижил насны охидтой харьцуулахад амьдралдаа илүү сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж байжээ. Мөн АНУ, Канад, Австрали, Шинэ Зеландын 25-аас доош насны залуусын амьдралаа үнэлэх үнэлэмжийг 0-10 хүртэлх шатлалаар хэмжиж үзэхэд сүүлийн арван жилийн хугацаанд бараг нэг нэгжээр буурсан байна. Харин дэлхийн бусад орны залуусын амьдралдаа сэтгэл хангалуун байх үзүүлэлт дунджаар өссөн байна.
Судалгааны “Gallup” байгууллагын ахлах редактор Жули Рэй аз жаргалын энэ зөрүү нь нийгмийн ерөнхий нөхцөл байдалтай холбоотой байх магадлалтайг онцлов. Тэрбээр “Нийгмийн дэмжлэг бол сайн сайхан байдал, аз жаргалд нөлөөлөх хамгийн хүчтэй үзүүлэлтүүдийн нэг юм. Зарим улсад залуус энэ дэмжлэг бага байна гэж мэдэрч байгаа нь аз жаргалын индекст нөлөөлөх магадлалтай” гэлээ.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #“Gallup” компани, #Сошиал хэрэглээ,