Исланд 2028 он гэхэд Европын холбоонд элсэх боломжтой гэж тус улсын Гадаад хэргийн сайд Торгердур Катрин Гуннарсдоттир лхагва гарагт мэдэгдлээ. Гэхдээ энэ асуудлаарх хэлэлцээрт загас агнуур болон хөдөө аж ахуйн салбар зэрэг хүнд сэдэв гарч ирнэ гэдгийг тэрбээр мөн онцлов.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Ирэх наймдугаар сард тус улсад бүх нийтийн санал асуулга явуулж, энэ асуудлыг хэлэлцэх болсныг Торгердур Катрин Гуннарсдоттир мэдэгдсэн байна. Исландын Засгийн газар 2013 онд Европын холбоонд элсэх хэлэлцээг царцаасан бөгөөд эдийн засгийнх нь гол хөдөлгүүрүүдийн нэг загас агнуурын квотын асуудлаар тус холбоотой санал зөрөлдсөөр ирсэн юм.
400,000 хүн амтай Исланд НАТО-г үүсгэн байгуулагч гишүүдийн нэг бөгөөд Евро бүс болон Шенгений бүсэд нэгдсэн ч Европын холбоонд элсэх асуудал удаан хугацаанд яригдсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд Исландад амьжиргааны өртөг өссөн, Орос Украин руу довтолсон зэрэг асуудлаас үүдэн исландчууд Европын холбоонд элсэх саналыг эргэн харж байна гэж ажиглагчид онцолж буй.
Эх сурвалж: Reuters

#Европын холбоо, #Исланд,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557