Иран Эр-Рияд хот руу баллистик пуужингаар цохилт өгсөний дараа Саудын Араб Тегераны эсрэг цэргийн арга хэмжээ авах эрхтэй гэж Саудын Арабын Гадаад хэргийн сайд мэдэгдлээ.
Өчигдөр Израил Ираны өмнөд Перс хотын ойролцоох хийн орд дахь байгууламж руу цохилт өгсөн бөгөөд үүний хариуд Тегеран Персийн булан дахь газрын тос, байгалийн хийн бүх байгууламж руу халдахаа мэдэгдэж, Катар болон Саудын Араб руу пуужин харвасан юм.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Өдгөө бараг гурван долоо хоног үргэлжилж байгаа энэ дайнд хөрш зэргэлдээ орнууд ч өртсөөр байгаа бөгөөд Саудын Араб анх удаа ийм эрс мэдэгдэл хийлээ. Тус улсын Арабын Гадаад хэргийн сайд, хунтайж Фейсал бин Фархан “Ираны энэхүү үйлдэл улс төр, ёс суртахууны хувьд эргээд өөрсдөд нь сөрөг үр дагавар авчирна. Шаардлагатай гэж үзвэл бид цэргийн арга хэмжээ авах бүрэн эрхтэй” гэж онцлов.
Одоогоор Турк, Арабын нэгдсэн Эмират, Йордан, Катар, Сири зэрэг арав гаруй орны Гадаад хэргийн сайд нар Ираны дайны асуудлаар зөвлөлдөх уулзалт хийж байгаа юм. Үүний зэрэгцээ АНУ болон Израилын Иранд явуулж буй цэргийн ажиллагаа намжих шинжгүй, харин ч бүсийн бусад улс руу даамжирч, эдийн засаг, эрчим хүч, аялал жуулчлалын салбарт нөлөөлсөөр байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#иран, #саудын араб,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557