Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Бразилийн Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд оноосон 27 жилийн хорих ялыг хөнгөлөх хуулийн төслийг тус улсын сенат баталлаа. Гэвч уг хуулийг Дээд шүүх болон одоогийн Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва эсэргүүцэх магадлалтай байна.
Хэрэв Ерөнхийлөгч Лула уг хуулийг дэмжиж баталсан тохиолдолд Болсонаругийн хорих ялыг хоёр жил гаруй хугацаа болгон багасгах боломжтой аж. Мөн 2023 оны нэгдүгээр сарын 8-нд болсон үймээнд оролцсон хэргээр шийтгүүлсэн хүмүүсийн ялыг ч бууруулах зохицуулалтыг уг хуульд тусгасан байна.
Болсонару 2022 оны сонгуульд ялагдсаны дараа Лулагийн эсрэг төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр ял эдэлж буй.
Лула өмнө нь хуулийн төслийг ширээн дээр нь ирсний дараа эцсийн шийдвэр гаргана, гэхдээ Бразилийн төлөө хамгийн зөв шийдвэрийг гаргана хэмээн мэдэгдэж байв.
Эх сурвалж: Reuters

#Бразил,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557