Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баян-Өлгий аймгийн 319 уул, усны казах нэрийг монгол нэршлээр нь сэргээн нэрлэхээр шийдвэрлэж, УИХ-д тогтоолын төсөл өргөн барихаар боллоо.
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.
...
Баян-Өлгий аймаг Улаанбаатар хотоос 1636 километр зайтай оршдог. Нутаг дэвсгэрийн хэмжээ нь 45.8 мянган хавтгай дөрвөлжин километр. Хүн амын тоо 112,836. Малын тоо толгой 2021 оны дүнгээр 2,379,000. Тус аймаг нь 1940 онд байгуулагдсан. Хүн амын ихэнх нь казах үндэстэн бөгөөд Монгол овгийн урианхай, тува ястнууд амьдардаг. Өндөрлөг газар оршдог учраас уур амьсгал ерөнхийдөө сэрүүн байдаг. Даян, Хотон, Хорго гэх мэт цэнгэг уст 80 гаруй нууртай. Ховд, Цагаан, Согоот, Ёлт гэх мэт 100 гаруй гол горхи, 200 гаруй булаг шандтай. Ховд гол нь 506 километр үргэлжилдэг. Толбо, Ачит нуур нь загас агнуурын их нөөцтэй.

Эрдэнэт-Овоо:
USD | 3557