Швейцарийн Кранс-Монтана хотын цанын бааз, амралтын цогцолборын уушийн газар гал гарч, олон хүн хүн нас баржээ. Мөн тэнд байсан 100 орчим хүн гэмтэж, түлэгдсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. “Le Constellation” хэмээх уушийн газар болсон ослыг эхэндээ дэлбэрэлт гэж үзэж байсан ч галын осол гэж албаныхан урьдчилан дүгнээд буй. Ослын газарт байсан гэрчүүдийн мэдээлснээр, уушийн газрын нэгдүгээр давхраас түймэр эхэлсэн бөгөөд баяр ёслолд зориулсан лаанууд модон таазанд хэт ойртсоноос гал авалцсан байх магадлалтай аж.

Одоогоор ослын газрыг бүрмөсөн хааж, галын шалтгааныг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байна. Мөн хохирогчдыг хайх, тусламж үзүүлэх, амь үрэгдсэн хүмүүсийн цогцсыг эрэх, таниулах ажилд олон зуун албан хаагч дайчлагдан ажиллаж, тусгай техник, машин, нисдэг тэрэг ашиглаж байна.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Швейцарийн Ерөнхийлөгч Гай Пармелин “Баярын энэ мөч харуусал, зовлон болон хувирлаа. Энэ гамшигт Кранс-Монтана хотын оршин суугчид төдийгүй, улс даяар цочирдож байна” хэмээжээ. Үүний зэрэгцээ Европын орнууд, тэр дундаа Итали, ХБНГУ-ын эрх баригчид амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийллээ. 

Эх сурвалж: Reuters

#Швейцарийн Кранс-Монтана хот,