Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Чикаго, Лос-Анжелес, Портланд хотоос Үндэсний гвардын цэргүүдийг татаж эхэлж буйгаа мэдэгдлээ. Гэхдээ цаашид эдгээр хотод гэмт хэргийн түвшин өсвөл холбооны хүчнийг дахин байршуулна гэдгээ анхааруулсан байна. Ардчилсан удирдлагатай энэ хотуудад Үндэсний гвардын цэргүүдийг байршуулах нь холбооны Засгийн газар эрх мэдлээ хэтрүүлж буй, онц шаардлагагүй үйлдэл хэмээн сөрөг хүчнийхэн шүүмжилсээр ирсэн.
Гэвч Лос-Анжелес, Чикаго, Вашингтон хот, Мемфис, Портланд зэрэг хотод гарч буй гэмт хэрэгтэй тэмцэх, мөн төрийн өмч, албан хаагчдыг хамгаалахаар ийм арга хэмжээ авч буйгаа Дональд Трамп онцолж байсан юм. Сүүлийн саруудад хотын удирдлага, иргэд шүүхэд нэхэмжлэл гаргаж, Трампын шийдвэрийг цуцлахыг шаардсан бөгөөд шүүх ч Засгийн газар хууль, эрх зүйн үндэслэлгүйгээр цэрэг байршуулсан гэж дүгнэсэнтэй холбоотойгоор ийнхүү цэргүүдийг буцаан татаж эхэллээ. Ташрамд, Чикаго хотын дарга Брэндон Жонсон 2025 оны статистик мэдээлэлдээ өнгөрсөн онд л гэхэд хүчирхийллийн гэмт хэрэг 2024 онтой харьцуулахад 21.3 хувиар буурсан гэж онцолжээ.
Эх сурвалж: Reuters

#АНУ,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557