Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт АНУ-ын газрын тосны томоохон компаниудын удирдлагуудтай уулзаж, Венесуэлийн газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Венесуэлд АНУ-ын томоохон нефтийн компаниудыг оруулах талаар энэ уулзалтаар хэлэлцэх бололтой.
Гэвч АНУ-ын хамгийн том гурван нефтийн компани болох “Exxon Mobil”, “ConocoPhillips”, “Chevron”-ы удирдлагууд Мадуро огцорсны дараах асуудлаар Цагаан ордонтой огт уулзаагүй, хэлэлцээгүй гэсэн тайлбар өгөөд буй.
“Эдгээр гурван компанийн аль нь ч Венесуэлд үйл ажиллагаа явуулах талаар Цагаан ордонтой ярилцаагүй” гэж эх сурвалж мэдэгдсэн байна.
Удахгүй болох энэ уулзалт нь дэлхийн хамгийн том газрын тосны нөөцтэй Венесуэлийн олборлолт, экспортыг нэмэгдүүлэхэд чиглэх бөгөөд, олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг ч хэлэлцэх бололтой.
Ямар компанийн ямар удирдлагууд уулзалтад оролцох нь одоогоор тодорхойгүй байна. Цагаан ордон уулзалтын талаар тайлбар өгөөгүй ч АНУ-ын нефтийн салбар Венесуэлд их хэмжээний хөрөнгө оруулалт хийхэд бэлэн гэж мэдэгдэв.
“Манай нефтийн компаниуд Венесуэлд томоохон хөрөнгө оруулалт хийж, Мадурогийн дэглэмийн үед сүйдсэн нефтийн дэд бүтцийг сэргээхэд бэлэн” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Тейлор Рожерс хэлжээ.
Эх сурвалж: Reuters

#газрын тос, #Трамп, #Венесуэл, #АНУ-ын газрын тосны томоохон компаниуд,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557