АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг цөмийн зэвсгийн асуудлаар хэлэлцээний ширээний ард сууж, тохиролцохыг уриаллаа.
Хэрэв ингэхгүй бол АНУ-ын дараагийн довтолгоо илүү ноцтой байх болно гэж тэрбээр анхаарууллаа. Үүний хариуд Тегераны тал АНУ, Израил болон тэднийг дэмжигчдэд цохилт өгнө хэмээн мэдэгдсэн байна.
Трамп Ойрхи Дорнодод АНУ-ын цэргийн хүчийг нэмэгдүүлж буй энэ үед ийнхүү анхааруулга өгч байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Тэрбээр “Дараагийн довтолгоо хамаагүй илүү байх болно! Ийм байдалд бүү хүргээрэй” хэмээн онцлоод, АНУ-ын усан цэргийн флот Иран руу чиглэн явж байгааг анхаарууллаа.
Үүний хариуд АНУ-аас ямар нэгэн цэргийн ажиллагаа явуулбал Иран АНУ, Израил болон тэднийг дэмжигчдийг онилон цохилт өгнө гэж Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменейн зөвлөх Али Шамхани сошиал сүлжээнд бичжээ.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи мөн “Ираны зэвсэгт хүчин ямар ч түрэмгийлэлд нэн даруй хариу өгөхөд бүрэн бэлэн байна” гэж анхаарууллаа. Үүний зэрэгцээ АНУ-ын тэнгисийн цэргийн баг, байлдааны хөлгүүдийг Ази–Номхон далайн бүсээс хөдөлгөж, Иран руу ойртуулан байршуулж байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #АНУ, #иран, #Трамп,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557