Дубайн эрэг орчимд түүхий тос тээвэрлэж явсан аварга танкер руу Иран халдлаа. 
Кувейтийн далбаан дор зорчиж байсан “Al-Salmi” хэмээх энэ танкер руу хийсэн халдлага нь дайн эхэлснээс хойш Персийн булан болон Ормузын хоолойд арилжааны хөлөг онгоцууд руу пуужин болон дроноор довтолж буйн ноцтой нэг тохиолдол болов. Үүнтэй зэрэгцээд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэрэв Тегеран Ормузын хоолойг нээхгүй бол Ираны эрчим хүчний станцууд болон газрын тосны цооногуудыг бүрмөсөн устгана гэж анхаарууллаа. 

 Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Өдгөө нэг сар орчим үргэлжилж буй энэхүү мөргөлдөөн Ойрхи Дорнодын бусад бүс рүү тэлэн, одоогоор мянга мянган хүний аминд хүрч, дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийг саатуулж буй. Үүнтэй холбоотойгоор дэлхийн зах зээл дээр түүхий тосны үнэ огцом өсөж, баррель нь 101 ам.доллараас давсан бол АНУ-ын жижиглэнгийн шатахууны дундаж үнэ сүүлийн гурван жилд анх удаа нэг галлон нь дөрвөн  ам.долларын босгыг давлаа. 

Ойрхи Дорнодод нөхцөл байдал ийнхүү хурцдаж байгаатай холбоотойгоор АНУ  агаарын десантын мянга мянган цэргээ энэ бүсэд байршуулж эхэллээ. Ингэснээр энхийн хэлэлцээ хийсэн ч АНУ шаардлагатай тохиолдолд Иранд цэргийн ажиллагаа явуулах боломжтой болж байгаа юм. 

Тегераны зүгээс АНУ-ын энхийн саналыг зуучлагчдаар дамжуулан хүлээн авсан боловч Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгч Исмаил Багаи эдгээр санал нь бодит бус, логикгүй шаардлага хэмээн тодорхойлж байна. Үүний зэрэгцээ Цагаан ордон дайны зардлыг нөхөхийн тулд Конгрессоос нэмэлт 200 тэрбум ам.долларын санхүүжилт хүссэн ч энэ нь хууль тогтоогчдын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч магадгүй байгаа юм. 

Эх сурвалж: Reuters 

#газрын тос, #иран,