Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Б.Амарсайхан, Д.Саяннямбуу нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж байна. Хэрэгт холбогдогч нар бүгд яллагдагчаар, Ц.Санжаачойпэл, Д.Саяннямбуу нар яллагдагч, хохирогч гэсэн байр суурьтайгаар оролцож байна.
Хэргийг тодруулбал, өнгөрөгч долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Хүүхдийн 100 орчимд үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа талбайд зодоон гарч, нэг иргэн хүнд гэмтсэн.
Тус хэрэгт “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, “Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү Б.Батсайхан нар холбогдсон юм.

Гэрэл зургийг MPA.mn
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт холбогдуулан Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах болон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж, Шүүгдэгч Д.Саяннямбууд холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт үйлдсэн гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс шүүгдэгч Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт холбогдуулан Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, харин дээрх шүүгдэгч нарыг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүхээс шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Саяннямбууг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ
Ц.Санжаачойпэл, Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нар бусдын биед халдаж гэмтэл учруулсан гэх хэргийн шүүхийн шийдвэрийг танилцууллаа.
Шүүхээс Ц.Санжаачойпэлд нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт 8 сарын хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах, Д.Саяннямбууд нэг сая төгрөгийн торгуулийн ял тус тус оноов.

#онцолсон, #live, #Б.Амарсайхан, #шүүх хурал, #Э.Тэмүүлэн, #Ц.Санжаачойпэл, #Л.Алтан-Очир, #livetext, #Д.Саяннямбуу,