Энэтхэгт гараад буй Нипах вирусийн халдвар бусад улс орон, бүсэд тархах магадлал бага гэж ДЭМБ үзэж байгаагаа мэдэгдлээ. Тиймээс аяллын болон худалдааны ямар нэгэн хязгаарлалт тавихыг санал болгохгүй гэж тус байгууллага онцолжээ.

Энэтхэгийн Баруун Бенгал мужид энэ оны эхээр халдварын хоёр тохиолдол батлагдсантай холбоотойгоор одоогоор Хонгконг, Малайз, Сингапур, Тайланд, Вьетнам зэрэг Азийн орнууд нисэх онгоцны буудлуудад эрүүл мэндийн шалгалтыг чангатгаад буй. 
Тэгвэл ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, хоёр тохиолдлоос үүдэн халдвар өөр улс, бүс рүү тархах эрсдэл бага, Энэтхэг ч тархалтыг хазаарлах арга хэмжээ авах бүрэн боломжтой гэнэ. Нөгөө талаас, Нипах вирус хүнээс хүнд  агаар болон амьсгалын замаар халдварлахгүй тул богино хугацаанд тархах эрсдэл бага гэж судлаачид мэдэгдэж байна. Гэсэн ч энэ вирусээс урьдчлан сэргийлэх вакцин байхгүй, хүндрэл, нас баралтын хувь өндөр гээд эрсдэл олон гэдгийг үгүйсгэхгүй байгаа юм. 

Жимсээр хооллодог сарьсан багваахай болон бусад амьтнаар дамжин халддаг энэ вирусийн энэ удаагийн тархалт Энэтхэгт бүртгэгдсэн долоо дахь, тэр дундаа Баруун Бенгалд гурав дахь удаагаа бүртгэгдсэн тохиолдол болж  байна. 

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #дэмб, #Нипах вирус,