Гэрэл зургийг MPA.mn
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно.
2026 оны 02-р сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Заг-Байдраг голын эх, Идэр, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 7-9 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 10-12 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 9-11 хэм хүйтэн байна.
2026 оны 02-р сарын 04-нөөс 2026 оны 02-р сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Хоёрдугаар сарын 4-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 4-нд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр, 5, 6-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 04, 05-нд ихэнх нутгаар, 06, 07-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч эрс чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 25-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.