Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Украин улс гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлэх, олон шатлалтай төлөвлөгөөнд нэгдэхээр Европын орнууд болон АНУ-тай тохиролцсон талаар “Financial Times” сонин мэдээллээ. Уг мэдээлэлд дурдсанаар, ойрын хугацаанд байгуулах, гал зогсоох хэлэлцээрийг хэрэв Орос удаа дараа зөрчвөл Европ болон АНУ хамтран цэргийн хариу арга хэмжээ авах механизмыг талууд урьдчилан тохирсон байна.
Энэхүү төлөвлөгөөг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас энэ оны нэгдүгээр сар хүртэл Украин, Европ, Америкийн төлөөлөл хэд хэдэн удаа хэлэлцсэн бөгөөд гал зогсоох тохиролцоог зөрчсөн тохиолдолд шат дараатайгаар хариу арга хэмжээ авах зарчимд суурилан гаргасан аж. Тодруулбал, Оросын тал гал зогсоох нөхцөлийг зөрчвөл эхний 24 цагийн дотор дипломат анхааруулга өгөх бөгөөд шаардлагатай тохиолдолд Украины арми арга хэмжээ авах юм. Харин ингээд ч мөргөлдөөн зогсохгүй бол хоёр дахь шатанд Европын холбооны гишүүн орнууд, тэр дундаа Их Британи, Норвеги, Исланд, Туркийн сайн дурын эвсэл оролцох хувилбарыг төлөвлөгөөнд оруулсан байна. Харин нөхцөл байдал улам даамжирч, томоохон дайралт болж хувирвал эхний зөрчлөөс хойш 72 цагийн дараа АНУ-ыг багтаасан Барууны хамтарсан хүчин хариу арга хэмжээ авахаар төлөвлөжээ.
Украин, Орос, АНУ-ын төлөөлөгчид дайн зогсоох хэлэлцээг маргааш, нөгөөдөр Абу-Дабид хийхээр товлоод байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #УКраин, #гал зогсоох хэлэлцээр,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557