Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Уругвай улсын Ерөнхийлөгч Яманду Орси БНХАУ-д айлчилж байна. Тэрбээр өчигдөр Хятадын тэргүүн Ши Жиньпинтэй уулзаж, худалдаа, байгаль орчин зэрэг олон салбарт хамтран ажиллах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Он гарсаар АНУ Венесуэлд цэргийн ажиллагаа явуулж, Николас Мадурог баривчилснаас хойш Хятадын нийслэлд айлчилж буй Өмнөд Америкийн анхны Төрийн тэргүүн нь Яманду Орси болж байна. 

Уулзалтын үеэр Ши Жиньпин дэлхийг эрх тэгш, дэг журамтай, олон туйлт байлгахын төлөө хамтран ажиллах ёстой гэдгийг онцолжээ. Түүнчлэн Латин Америк болон Карибын тэнгисийн орнууд бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо хамгаалахыг Хятад дэмжинэ гэдгээ илэрхийллээ. 
Уругвайн Ерөнхийлөгч Орси хоёр улсын стратегийн түншлэл оргил үедээ хүрээд байна хэмээн тодорхойлоод, цаашид харилцаагаа шинэ түвшинд гаргахын төлөө хүчин чармайлт гаргах ёстой гэж мэдэгдэж буй.
Айлчлалын хүрээнд хоёр улс стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурж, шинжлэх ухаан, технологи, байгаль орчин, оюуны өмч, махны худалдаа зэрэг салбарт хамтран ажиллах 12 гэрээ баталжээ. Уругвай бараа бүтээгдэхүүний худалдааг төрөлжүүлэх, нэмэгдүүлэх, үйлчилгээ болон хөрөнгө оруулалтын салбарт илүү идэвхтэй хамтрах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. 

Ташрамд, үүнээс өмнө Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер, Канадын Ерөнхий сайд Марк Карни, Финландын Ерөнхий сайд Петтери Орпо зэрэг барууны  удирдагчид Хятадад дараалан айлчилсан юм. 

Эх сурвалж: Reuters 

#айлчлал, #БНХАУ, #Уругвай,