Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн ойрын холбоотон Алекс Саабыг АНУ болон Венесуэлийн хамтарсан ажиллагааны хүрээнд баривчилсан гэж Вашингтоны хууль сахиулах байгууллагад ойр эх сурвалж мэдээлжээ.
Колумби гаралтай Алекс Саабыг 2020 онд Кабо-Вердед баривчлагдаж, авлигын хэргээр шүүсэн бөгөөд тэрбээр АНУ-д гурван жил гаруй хоригдсоны дараа түүнийг ялтан солилцох тохиролцооны хүрээнд суллаж, Венесуэлд буцаасан аж. Гэвч Саабын өмгөөлөгч Луижи Жулианогийн хэлж буйгаар, түүнийг баривчилсан гэх мэдээлэл худал гэнэ. Венесуэлийн Засгийн газарт ойр эх сурвалжийн мэдээлснээр, Саабыг баривчилсан гэх албан ёсны мэдээлэл одоогоор гараагүй байна.
Одоогоос нэг сарын өмнө АНУ-ын цэргүүд Каракаст тусгай ажиллагаа явуулж, Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан бөгөөд одоогоор Төрийн тэргүүний үүргийг Дельси Родригес гүйцэтгэж буй.
Мадурогийн ойрын холбоотныг баривчилсан гэх мэдээллийн талаар албан эх сурвалж буюу
АНУ-ын Хууль зүйн яам, Цагаан ордон тайлбар өгөөгүй байна.
Эх сурвалж: Reuters

#Мадуро, #Алекс Сааб,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557