Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Украинд явуулж буй дайнтай холбоотойгоор Оросын хөдөлмөрийн зах зээлд хомсдол үүсэж 2.3 сая ажиллах хүч дутагдаж байна. Энэ хомсдолыг нөхөхөөр Москва Энэтхэгээс  ажилчид олноор нь татаж эхэлжээ.

Оросын хувьд өмнө нь Төв Азийн орнуудаас ажилчид авдаг байсан ч рублийн ханш, цагаачлалын хууль, улс төрийн нөхцөл байдлаас үүдэн сүүлийн жилүүдэд энэ тоо эрс буурсан байна. Тиймээс Москва визтэй ажиллах хүчний квотоо Энэтхэг рүү чиглүүлж, тэндээс ажилчид авч эхэлж буй.

2021 оны байдлаар Орос ердөө тав мянга орчим энэтхэг иргэнд ажиллах зөвшөөрөл олгож байсан бол 2025 онд энэ тоо 72 мянгад хүрч, визтэй цагаач ажилчдын жилийн нийт квотын бараг гуравны нэгийг эзэлжээ. Энэтхэг ажилчид одоогоор Орост хамгийн эрэлттэй гадаад ажиллах хүч болоод байгааг зуучлалын компанийн захирал Алексей Филипенков онцолж байна.

Үүний зэрэгцээ Орос, Энэтхэг хоёрын батлан хамгаалах болон эдийн засгийн ойр харилцаа энэхүү сонголтод нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. Энэтхэг улс барууны хоригийн улмаас өөр зах зээлд борлуулахад хүндрэлтэй болсон Оросын хямд нефтийг худалдан авч ирсэн бөгөөд өнгөрсөн арванхоёрдугаар сард хоёр улсын удирдагчид энэтхэг иргэдийг Орост ажиллах нөхцөлийг хөнгөвчлөх хэлэлцээр байгуулсан юм.

ОХУ-ын Шадар сайд Денис Мантуровын хэлснээр, тус улс үйлдвэрлэлд 800 мянга, үйлчилгээ болон барилгын салбарт 1.5 сая орчим ажилчин нэмж авах шаардлагатай байгаа юм. 

Эх сурвалж: Reuters

#ОХУ, #Энэтхэг,