Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Дээд шүүх Ерөнхийлөгч Дональд Трампын төрөлхийн иргэншлийг хязгаарлах тухай зарлигийг улс даяар түдгэлзүүлсэн доод шатны шүүхүүдийн эрх мэдлийг хязгаарлах шийдвэр гаргалаа. Ингэснээр холбооны шүүгчид улсын хэмжээнд хүчинтэй хориг тавих боломж хумигдаж, Трампын бодлого зарим мужид хэрэгжих нөхцөл бүрдэхээр байна.
Гэхдээ Дээд шүүх Трампын зарлиг Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар эцсийн шийдвэр гаргаагүй бөгөөд энэ асуудлыг доод шатны шүүхүүд үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
Мөн тус шүүх Баруун Виржиниа болон Айдахо мужийн трансжендер охидыг эмэгтэйчүүдийн спортын тэмцээнд оролцохыг хориглосон хуулиудыг хүчингүй болгох хүсэлтийг хүлээн аваагүй байна. Үүний үр дүнд эдгээр хуулиуд шүүхийн эцсийн шийдвэр хүртэл хүчинтэй хэвээр үлдэхээр болжээ.
Эдгээр шийдвэр нь АНУ-д цагаачлалын бодлого болон трансжендер иргэдийн эрхийн асуудлаарх хууль, улс төрийн маргаан улам ширүүсэх төлөвтэй байгааг харуулж байна.
Төрөлхийн иргэншил (birthright citizenship) гэдэг нь тухайн улсын нутаг дэвсгэрт төрсөн хүн автоматаар тухайн улсын иргэн болох эрх юм.
АНУ-д энэ эрхийг Үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлт өөрчлөлтөөр баталгаажуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, эцэг эх нь АНУ-ын иргэн биш, байнгын оршин суугч биш, эсвэл хууль бусаар оршин сууж байсан ч АНУ-д төрсөн хүүхэд ихэнх тохиолдолд автоматаар АНУ-ын иргэн болдог.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #дээд шүүх, #Трампын бодлого,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3573