Боловсролын сайд Л.Энх-Амгалан элсэлтийн шалгалтын талаар захиас нийтлэв. 

Элсэлтийн шалгалтаа өгсөн эрхэм дүү нартаа энэ өдрийн мэнд хүргэе. 

Шалгалтын өглөө миний амжилт хүссэн захидлыг цахим хаягаараа хүлээн авсан гэдэгт итгэж байна. Шалгалтын үр дүн янз бүр гарсан нь ойлгомжтой. Шалгалт бол энгийнээр хэлбэл мэдсэн сурснаараа барианд орохын төлөөх уралдаан.  

Хамгийн дээд буюу 800 оноо авсан хүүхдүүдийн хувьд олон жилийн хөдөлмөр, гэр бүлийн дэмжлэг, багш нарын хичээл зүтгэлийн нийлбэр гээл хэлчихэж болно.  Тэд нэг баг болж зорилгодоо хүрч чаджээ. 
Шалгалтаа амжилттай өгсөн нь баярлаж, тааруухан өгсөнд нь мэдээж хэрэг  харамсалтай  байгаа. Гэхдээ энэ бол залруулж болох сорилт болохоос биш амьдралын шалгалт биш шүү.

Элсэлтийн шалгалтаа тааруухан өглөө гээд хүүгээ, охиноо загнаж, уурлаж, бусадтай харьцуулах хэрэггүй шүү гэж аав ээж, асран хамгаалагч та бүхэнд хэлмээр байна. 
Баримжаагаа авсан хүнд зорилго нь тодорхой болдог. Ах нь 2022 онд Боловсролын сайдаар ажиллаж байхдаа элсэлтийн шалгалтыг жилд 2 удаа авдаг болгосон.  Шалтгаан нь та бүхэнд дахин боломж олгож, урмыг чинь хугалахгүй юм сан, хүссэн мэргэжлээрээ цаг алдалгүй суралцаасай гэж бодсондоо гаргасан шийдвэр байсан юм шүү. Энэ шийдвэр өнөөдөр ч хүчин төгөлдөр байгаа. 

Боловсролын тэгш боломжийг хүүхэд бүрд олгохын төлөө Боловсролын бодлого чиглэх учиртай. Хүүхэд бүрийн гарааны нөхцөл, гэр бүлийн орчин, дэмжлэг, боломж харилцан адилгүй гэдгийг ах нь сайн мэдэж, бас ойлгож байна.

Би өөрөө яг 40 жилийн өмнө Хөвсгөл аймгаас хотод ирж тухайн үеийн нэршил нь конкурс одоогоор элсэлтийн шалгалт өгч байлаа. Яагаад хөдөөгийн хүү хотод ирж шалгалт өгсөн гэж үү. Хөдөө нутагт миний хүссэн мэргэжлээр хуваарь ирээгүй болохоор тэр шүү дээ. Аав, Ээж хоёр минь замын зардал өгч явуулж байсны хүчинд би өөрийн дуртай мэргэжлээрээ сурсан. Тиймээс ээж аав, асран хамгаалагч, багш нартаа үргэлж талархаж явах учиртай. 
800 оноо авсан хүүхэд ямар мундаг юм бэ гээд өнгөрөх  биш сорил дээрээ 400 авсан хүүхэд 500 оноо авсныг, 500-аас дээшээ ахисныг, бүр 300 оноотой хүүхэд босго оноондоо ганцхан оноогоор давж чадсаныг бид урамшуулдаг байх ёстой. Энэ бол хуурамч дүнгийн тогтолцоог халж хүүхэд бүрийн ахиц дэвшлийн үнэлгээний тогтолцоонд шилжих ёстой гэж байнга миний хэлдэг үгний минь учир утга юм шүү. 
Хэн нэгэнд дутуугийн зовлонг мэдрүүлэх үнэхээр дургүй учраас хүүхдүүдийг хооронд харьцуулдаг арга барилаас Монголын боловсрол салах ёстой. Ингэж байж хүүхдүүдийнхээ сэтгэл санааны  дарамтыг багасгаж, хүүхдийн нэр төр, сэтгэл зүйн аюулгүй байдлыг хүндэтгэсэн орчин цагийн боловсрол эхлэлээ тавих болно. 
Элсэлтийн шалгалт нь  их сургууль, коллежид элсэгчдийг эрэмбэлэн жагсаах зорилготой уралдаант шалгалт, иймээс ахисан түвшний агуулга даалгавраар шалгалтыг зохион байгуулдаг. Зөвхөн элсэлтийн шалгалтын үр дүнгээр боловсролын чанар, сурлагын амжилтыг тодорхойлж аймаг, дүүрэг, сургуулиудыг эрэмбэлэх нь учир дутагдалтай. 
2022 оноос Гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулж эхэлсэн. Энэ бол хөндлөнгийн үнэлгээ... Сургууль, багш бүрийг хичээл тус бүрээр үнэлдэг. Үр дүнг 8 дугаар сард олон нийтэд мэдээлнэ.

Мөн ирэх 9, 10 сард үндэсний хэмжээнд Чанарын үнэлгээ хийгдэнэ. Энэ үнэлгээг олон улсын сурлагын амжилтын PISA үнэлгээний аргачлалаар 2 жил тутамд хийж, үр дүнг нь боловсролын  бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгоход ашигладаг.
Дээрх 3 үнэлгээний үр дүн, нэгдсэн мэдээллийн санд үндэслэн ирэх 10 сард багтаан  сургуулиудынхаа эрэмбэ, чансааг тогтоож, олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
Нуршихыг хүсээгүй ч нуршсан байж мэдэх элсэлтийн шалгалт дууссан өдрийн захидлаа үүгээр өндөрлөе. Оюуны мэдлэгээ ямагт тордож, сэтгэлийн боловсролоор бусдыг гэрэлтүүлж, бие бялдрын гоо сайхнаар биеэ чимж явахыг эрхэм дүү нартаа хүсье. 

Хүндэтгэсэн,
УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан 

#онцолсон, #элсэлтийн шалгалт, #Боловсролын сайд Л.Энх-Амгалан,