Гэрэл зургийг MPA.mn

Билгийн тооллын XVII жарны сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. 

Билгийн тооллын шинэ он болох цагаан сарыг тохиолдуулан битүүний өдөр зохион байгуулдаг уг барилдааныг анх 1963 онд анх Нэгдэлчдийн баярын барилдаан хэмээх нэртэйгээр эхлүүлсэн түүхтэй. Тэр цагаас хойш 2020, 2021 онд цар тахлын улмаас зохион байгуулаагүйг эс тооцвол 61 дэх жилдээ болж байна.

Энэ жилийн барилдаанд дархан аварга А.Сүхбат, Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай гэсэн дөрвөн аварга, зургаан арслан, нэг гарди, 10 заан, 16 харцага, 28 начин, нийт улсын цолтой 66 бөх зодоглохоор бүртгүүлжээ. Сар шинийн баярт зориулсан барилдаанд 27 жилийн дараа дархан аварга цолтой хоёр бөх зүүн, барууныг магнайлан зодоглохоор бүртгүүлснээрээ онцлогтой. Тодруулбал, хамгийн сүүлд 1999 оны “Согтох төгөлдөр” хэмээх шороон туулай жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар зодоглох байсан түүхтэй юм. Тэр цагаас хойш өнөөг хүртэл дархан аваргууд зүүн, баруун жигүүрийг манлайлаагүй байлаа. Тэгвэл өнөөдөр дархан аварга А.Сүхбат, Н.Батсуурь нар 256 бөхийн тэргүүлэн барилдах нь ээ. Өнөөдөр сар шинийн баярт зориулсан барилдааны нэг болон хоёрын даваа болно. Харин маргааш 13:00 цагт гурвын даваанаас эхлэн барилдаан үргэлжилнэ. 

Ташрамд дурдахад, сүүлийн хоёр жилийн сар шинийн барилдаанд улсын аварга О.Хангай дараалан түрүүлсэн юм. Сүүлийн 10 жилд улсын аварга Ч.Санжаадамба, О.Хангай, заан Б.Бат-Өлзий нар тус бүр хоёр, арслан Р.Пүрэвдагва, Ц.Содномдорж, гарди Д.Рагчаа, начин Э.Мөнхжаргал нар тус бүр нэг түрүүлээд байна. Өөрөөр хэлбэл, Архангай тав, Ховд дөрөв, Хөсвгөл аймгаас нэг түрүүлээд байгаа юм. 

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

11 цаг 52 минутын өмнө

Сар шинийн барилдааны эхний хоёр даваанд улсын цолтой 31 бөх уналаа

Гэрэл зургийг MPA.mn

Билгийн тооллын XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны хоёрын даваа өндөрлөлөө. 

Хоёрын даваанд сумын заан Д.Мөнхтулга улсын арслан Б.Орхонбаярыг өвдөг шороодуулж шуугиуллаа. Түүний хувьд нэг, хоёрын даваанд түрүү бөхийн тааварт дээгүүр бичигдэж байсан заан, арсланг давснаар маргааш бөхийн өргөөнд зодоглох эрхтэй болов.

Тэгвэл Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат сумын заан М.Өсөхбаяр улсын арслан Ц.Содномдоржийг, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат аймгийн заан О.Баяржаргал улсын заан Б.Соронзонболдыг тус тус давав. Энэ даваанд улсын цолтой 18 бөх тахим буулгасан байна. Маргааш гурвын даваа 13:00 цагт бөхийн өргөөнд эхэлнэ. Энэ даваанд улсын цолтой 36 бөх гарч барилдана.

Тодруулбал, дархан аварга 1, улсын аварга 1, арслан 4, заан 8, харцага 9, начин 13, аймгийн арслан 25, аймгийн заан 1, сумын заан 2 үлдлээ.

14 цаг 22 минутын өмнө

Нэгийн даваанд улсын цолтой 13 бөх өвдөг шороодож барилдаанаа дуусгалаа

Гэрэл зургийг MPA.mn

Билгийн тооллын XVII жарны сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ. Нэгийн даваанд 20 жилийн дараа бөхийн өргөөнд зодоглосон дархан аварга А.Сүхбат Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн арслан Ж.Алтаншагайгийн хүү залуу бөх Энхбаярт өвдөг шороодлоо. Мөн дээгүүр барилдах бөхчүүдийн тоонд явсан улсын аварга П.Бүрэнтөгс нэгийн даваанд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат сумын заан Ж.Мягмаржавд тахим буулгалаа. Харин түрүү бөхийн тааварт явсан улсын заан Б.Бат-Өлзий улсын харцага Дармаабазарын хүү сумын заан Мөнхтулгад өвдөг шороодсон юм. Нэгийн даваанд улсын цолтой 13 бөх өвдөг шороодож барилдаанаа дуусгалаа. Хоёрын даваанд зүүнийг дархан аварга Н.Батсуурь, барууныг улсын аварга О.Хангай магнайлан барилдаж байна.

14 цаг 26 минутын өмнө

Улсын арслан Б.Орхонбаяр хоёрын даваанд өвдөг шороодлоо

"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ. Улсын арслан Б.Орхонбаяр нэгийн даваанд Б.Бат-Өлзийг давсан сумын заан Д.Мөнхтулгад өвдөг шороодлоо.

15 цаг 41 минутын өмнө

Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ

Билгийн тооллын XVII жарны сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд эхэллээ.

#онцолсон, #сар шинийн барилдаан, #үндэсний бөх, #Цагаан сарын барилдаан, #livetext,