Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.253 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11604, орон нутагт 2644 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны хоёрдугаар сарын 23-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 7 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 55 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, нийслэлд 35 хүн, хөдөө орон нутагт 20 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 12 хүн байгаа гэнэ.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5218 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3440, 5-9 насны 1823 хүүхэд, 15-19 насны 1772 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

#онцолсон, #улаанбурхан,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557