Их Британи руу аялах 85 орны жуулчид тус улсад газардахаасаа өмнө цахим зөвшөөрөл авах шаардлагатай болж байна. Хэрвээ уг зөвшөөрлийг аваагүй бол нислэгт нэвтрэх боломжгүй гэж Британийн Дотоод хэргийн яам мэдээлэв.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Цахим зөвшөөрлийн систем нь виз шаардахгүй жуулчдад хамаарах бөгөөд  онлайнаар авах боломжтой юм. Британийн албан эх сурвалжийн мэдээллээр, цахим зөвшөөрөл авах шаардлагатай 85 оронд АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд, Япон, Солонгос, Европын 26   орон, Латин Америкийн Мексик, Бразил, мөн Ази, Африкийн зарим улс багтаж байна. 
Цахим зөвшөөрлийн энэхүү системийг 2023 онд нэвтрүүлсэн ч дорвитой хэрэгжүүлээгүй юм.

“Цахим зөвшөөрлийн систем нь хил хамгаалалтыг бэхжүүлэх чухал хэсэг бөгөөд жуулчид болон Британийн иргэдэд илүү үр ашигтай, орчин үеийн үйлчилгээ” гэж тус улсын Дотоод хэргийн яам онцолжээ.

Эх сурвалж: Reuters 

#жуулчин, #Британи,