Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Венесуэлийн сөрөг хүчний удирдагч, Нобелийн Энх тайвны шагналт Мария Корина Мачадо ойрын хугацаанд эх орондоо эргэн очихоор төлөвлөж байгаагаа олон нийтийн сүлжээнд мэдэгдлээ.
Өдгөө 58 настай, үйлдвэрлэлийн инженер мэргэжилтэй Мачадо өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Нобелийн шагнал гардан авахаар Норвегийн нийслэл Осло хотыг зорьсон бөгөөд одоогоор АНУ-д байгаа юм. Түүнийг Венесуэлд буцан очих тухай яриа Николас Мадурог баривчлагдсанаас хойш газар авч эхэлсэн билээ. Венесуэлийн эрх баригчид Мачадог одоо ч мөрдөн шалгаж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Делси Родригес түүнийг Каракасын эсрэг АНУ-ын цэргийн ажиллагааг дэмжсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой хэмээн мэдэгдээд байгаа юм.
Венесуэлийн улс төрийн хямрал гүнзгийрч, эрх баригчид болон сөрөг хүчний хоорондын зөрчил хурцдаж буй энэ үед Мачадо эх орондоо эргэн ирж байгаа нь дотоод, гадаадын ажиглагчдын анхаарлыг татаж байна.
Эх сурвалж: Reuters

#Венесуэл, #Мария Мачадо,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557