Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг боловсруулж, хууль тогтоомжийн төсөлд санал авах нэгдсэн цахим системд байршуулан олон нийтээс санал авах хүсэлтийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүллээ.
Хууль санаачлах эрхийн хүрээнд боловсруулсан уг төслөөр хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу жагсаалтаар сонгогдсон Улсын Их Хурлын гишүүнд улс төрийн хариуцлага тооцох, тодорхой нөхцөлд эгүүлэн татах эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох зорилготой юм. Одоогийн мөрдөгдөж буй хуульд энэ талаар нарийвчилсан зохицуулалт дутмаг байгаа нь олон нийтийн шүүмжлэл дагуулж ирсэн бөгөөд төслийн хүрээнд уг асуудлыг тодорхой болгохоор тусгажээ.
Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу тус төслийг d.parliament.mn цахим системд байршуулснаар иргэд, мэргэжлийн байгууллага, олон нийтээс санал авах боломж бүрдэх юм.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557