Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ Ираны эсрэг дайнд оролцсон шалтгааны талаар Ерөнхийлөгч Дональд Трамп болон Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нарын тайлбар хоорондоо зөрчилдсөн нь Цагаан ордон нөхцөл байдлыг тайлбарлан залруулахад хүргээд байна.

Ерөнхийлөгч Трамп АНУ-ын зэвсэгт хүчнийг Израилын Ираны эсрэг цохилтод нэгдэхийг тушаасан шалтгаанаа “Иран эхэлж довтлохоор бэлтгэж байсан” гэж мэдэгдсэн нь  Рубиогийн өгсөн тайлбартай зөрчилдөв.

Марко Рубио харин  шалтгааныг “Израилын төлөвлөсөн ажиллагаанд хариу болгон Иран АНУ-ын хүчнүүдэд цохилт өгөх эрсдэлтэй байсан тул урьдчилан сэргийлэх зорилгоор довтолсон” хэмээн тайлбарласан юм.

Трамп Израил АНУ-ыг дайнд татан оруулсан гэх шүүмжлэлийг үгүйсгэж, “Хэрвээ бид эхэлж цохилт өгөөгүй бол тэд бидэн рүү түрүүлж дайрах байсан” гэж  сэтгүүлчдэд хэлжээ.

Иран АНУ-ын довтолгоог үндэслэлгүй гэж мэдэгдсэн бол, АНУ-ын доторх зарим консерватив нөлөө бүхий хүмүүс болон Ардчилсан намын гишүүд Трампын сонголтоор эхлүүлсэн дайн хэмээн буруутгаж байна.

Эх сурвалж: Reuters 

#АНУ Иран,