Гэрэл зургийг MPA.mn
Дайн дэгдсэн шалтгаануудыг ихэд анзааран харахаас аргагүй өдрүүд юм. Украин болон Иран улсууд их гүрнүүдэд таалагдаагүй ямар алдаа гаргав аа, юугаараа олз болов? Өнгөн төдий зөрчлийг нь өлгөөд авчихдаг, өрсөөд бөмбөг хаячихдаг болсон энэ цагт тэдгээр алдаануудын хажуугаар амаа хамхиж чихээ бөглөөд бид хэрхэн гарах вэ? Украин бол том хөршийнхөө эсрэг нүүсэн, Оросыг үзэн ядах үзэл санааг олон жилийн турш үе шаттайгаар суулгаж, эцэст нь хаяа хатавчинд нь НАТО-гийн цэргийн эвслийг байршуулахдаа тулсан тул ОХУ өрсөж хөдөлсөн. Ямартай ч энэ бол Москвагийн хамгийн эхний тайлбар. 2022 онд эхэлсэн дайн эдүгээ дөрөв дэх жилдээ үргэлжилж, хоёр талын нийт амиа алдсан цэргийн тоо бүрэн бус мэдээллээр 1.0 саяд дөхсөн байна. Дахиад хэдэн жил үргэлжлэхийг мэдэх аргагүй.
Тэгвэл сая Ираны дэглэмийг нураах гэсэн шалтгаанаар Лалын шашинтны төв голомт руу Америк болон Израиль довтоллоо. Илт зэвсэгжсэн, цөмийн зэвсэг хөгжүүлсэн гэхчлэн дөрвөн шалтгааныг Трамп өнөөдөр нэмж тоочлоо. Ираны тоталитар дэглэмийг нураах, тэнд хагас зуун жил ноёлсон дарангуйлагчийг устгах, шашны бурангуй дүрмийг халах гэхчлэн ардчиллаар халхалсан тайлбар нь илүү ойр сонсогдож байна.
Энэ бүхэн юуг анхааруулж байна гээч? Тоталитар дэглэмгүй, зэвсэггүй, хоёр том хөрштэйгээ дайсагнахгүй, үзэн ядахгүй, дэлхийн бусад оронтой төв байр сууринаас, төрт ёсоо дээдлэн харилцаж, яг энэ гадаад бодлогоо алхам тутамдаа бататган урагшлах ёстой гэдгийг л цөөхөн монголчууд минь санаж, сэрж явах учиртай болжээ. Одоо зүгээр ийшээ ч үсчиж дэлхийн улс төр гэж цэц булаалдахгүй, тийшээ ч самардаж, танай, манай орос, хужаа гэж овгонохгүй шиг, Америк ах аа, авраарай, Орос ах нар аа, алаад өгөөрэй гэж орилохгүй тэгсгээд тэсч л байдаг юм шүү, та минь. Чухам цэнхэр гаригийн их гүрнүүдийн сөргөлдөөн дунд өвс мэт намхан, ус мэт намуухан оршиж, гэсэн атлаа түүх шигээ тодхон, нүүдэл шигээ төв дүүрэн аж төрж, дээрх шалтаг болон шалтгаануудад хянамгай хандаж, гадагшаа ганхашгүй зарчмын бодлоготой, дотооддоо дорнын философи мэт даруу төв суух нь цөвүүн цагийг цөмж туулах гарц юм даа. Бодлогоор л давж гарна уу гэхээс, өөр бидэнд юухан байгаа билээ? Босгоноосоо хальсан давруу санаа, даруулгагүй үзэн ядалтуудаа ардаа үлдээгээд, урагшаа хэт налахгүй, хойшоо хонзон санахгүй, тив дэлхийд ардчиллаар овоглож, дэргэдийн хөршөө нөхөрлөлөөр зөөллөж, энэ бүхнээ ямагт баталгаажуулан зарласаар самуун цагийг гатлаад авбал боллоо, боллоо, өөр юу хүсэх билээ дээ...
Нийтэлсэн: Эмүжин

#Дайн, #иргэний өнцөг, #Эмүжин,