Норвегийн нийслэл Осло хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны байрны дэргэд ням гарагийн өглөө хүчтэй дэлбэрэлт боллоо. Дэлбэрэлтийн улмаас барилгад бага хэмжээний эвдрэл гарсан боловч хүний амь эрсдээгүй байна. Энэхүү дэлбэрэлт нь Ойрхи Дорнодын хямралтай холбоотой, зориудын халдлага байж магадгүй гэж Норвегийн цагдаагийн албаныхан мэдэгдэв. "Энэ үйл явдлыг одоогийн аюулгүй байдлын нөхцөл байдлын хүрээнд авч үзэх нь зүйн хэрэг, энэ бол АНУ-ын Элчин сайдын яамыг зориуд онилсон халдлага байж болзошгүй" гэж Осло цагдаагийн мөрдөн байцаах хэлтсийн дарга Фроде Ларсен онцлов.

Одоогоор хэрэгтэн тогтоогдоогүй байгаа боловч цагдаа нэг буюу хэд хэдэн этгээдийг сэжиглэж байгаа бөгөөд Элчин сайдын яамтай хамтран ажиллаж байгаа аж. Гэрчүүдийн хэлснээр, Осло хотын баруун хэсэгт орших Элчин сайдын яамны консулын хэлтсийн үүдэнд өглөө дэлбэрэлт болж, утаа манарч байжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч "Бид Норвегийн Осло хот дахь АНУ-ын Элчин сайдын яаманд гарсан хэргийн талаар мэдэж байгаа бөгөөд мөрдөн байцаалт явуулж байна" гэж мэдэгдэв. 

Эх сурвалж: Reuters 

#АНУ, #Дайн, #дэлбэрэлт, #АНУ-Ираны дайн, #Осло,