Ойрх Дорнод дахь зөрчлийг зогсоох хэлэлцээг урагшуулахаар Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро Ливанд айлчиллаа. Ливаны Ерөнхийлөгч Жозеф Аун Францын сайдтай уулзах үеэрээ Израилтай шууд хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Гэсэн ч хэлэлцээ эхлүүлэх саналыг “Хезболла” бүлэглэл эрс эсэргүүцэж, довтолгоогоо үргэлжлүүлсээр байгаа юм.

Гэрэл зургийг MPA.mn
Үүний зэрэгцээ Жан-Ноэль Барро Израилд айлчлахаар морджээ. Төлөвлөгөөт бус энэ айлчлалаараа тэрбээр Тель-Авивын саналыг сонсож, бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох арга замуудын талаар хэлэлцэх аж.
Одоогоор Израилын агаарын цохилтын улмаас Ливаны өмнөд хэсэгт орших гол дэд станц зогсоод байна. Нөгөө талаас, “Хезболла” бүлэглэл ч довтолгоогоо үргэлжлүүлсээр буй.
Ливаны Эрүүл мэндийн яамнаас гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, гуравдугаар сарын 2-нд мөргөлдөөн эхэлснээс хойш тус улсад амиа алдагсдын тоо мянга даваад байна.
Эх сурвалж: Reuters

#Израил, #Францын Гадаад хэргийн сайд,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557