Их Британи, Франц, Герман, Итали, Нидерланд зэрэг Европын орнууд, Япон, Канад улсууд хамтран Ормузын хоолойн асуудлаар мэдэгдэл гаргалаа. Тэд Ормузын хоолойгоор аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтад нэгдэхэд бэлэн байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ эрчим хүчний зах зээлийг тогтворжуулах алхмуудыг авахаа онцолж байна. 
Энэхүү мэдэгдэлд “Иран улс Персийн булан дахь ачаа тээврийн хөлөг онгоцууд болон газрын тос, хийн байгууламж зэрэг иргэний дэд бүтцэд халдсаныг, мөн Ормузын хоолойг хааж байгааг бид хатуу зэмлэж байна. Иран  тэсрэх бөмбөг тавих, дрон болон пуужингийн цохилт өгөх зэрэг арилжааны тээврийг хаах оролдлогоо нэн даруй зогсоон, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2817 дугаар тогтоолыг дагаж мөрдөхийг уриалж байна.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Далайн тээврийг чөлөөтэй нэвтрүүлэх нь олон улсын хууль тогтоомж, тэр дундаа НҮБ-ын Далайн эрх зүйн конвенцын үндсэн зарчим юм. Ираны энэ үйлдлийн сөрөг үр дагавар дэлхийн өнцөг булан бүрд мэдрэгдэж, ялангуяа эмзэг давхаргынханд илүү хүнд тусна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу олон улсын тээвэрлэлтэд саад учруулж, дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулах нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байна. Үүнтэй холбогдуулан иргэний дэд бүтэц, тэр дундаа газрын тос, хийн байгууламж руу хийх халдлагад бүх талын хориг нэн даруй тогтоохыг уриалж байна. Бид Ормузын хоолойгоор аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн зохих хүчин чармайлтад хувь нэмрээ оруулахад бэлэн байна” гэж онцолсон байна. 

Түүнчлэн тэд Олон улсын эрчим хүчний агентлагаас гаргасан газрын тосны стратегийн нөөцийг зах зээлд гаргах шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлж, мөргөлдөөнд хамгийн их өртсөн улс орнуудад НҮБ болон олон улсын санхүүгийн байгууллагуудаар дамжуулан дэмжлэг үзүүлэхээ онцолсон байна. 

Эх сурвалж: Reuters

#Ормузын хоолой,