Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг Төрийн зөвлөлийн даргаар дахин томилсон тухай тус улсын төв мэдээллийн агентлаг даваа гарагт уламжиллаа. Нийслэл Пхеньян хотод Ардын их хурлын чуулган хуралдан гаргасан шийдвэрийг олон нийтэд мэдээлж буй нь энэ юм. Энэхүү чуулганаар тус улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэнээс гадна Төрийн зөвлөлийн дарга болон бусад удирдах байгууллагуудын тэргүүнийг сонгох асуудлыг шийдвэрлэжээ.
Эрх баригч Хөдөлмөрийн намын бодлогыг албан ёсоор баталдаг Ардын их хурал нь ихэвчлэн намын их хурлын дараа хуралдаж, гаргасан шийдвэрийг хууль болгон баталгаажуулдаг аж. Энэ удаагийн хурлаар өнгөрсөн хоёрдугаар сард болсон намын IX их хурлаар зарласан улс орны эдийн засгийн таван жилийн төлөвлөгөөг хянан хэлэлцэж буй аж.
Мөн Пхеньян Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахдаа Өмнөд Солонгосын эсрэг баримталж буй “дайсагнагч улс” гэх бодлогыг албан ёсоор хуульчлан тусгах, эсэхийг хэлэлцэж буй. Сүүлийн жилүүдэд хоёр Солонгосыг тайван замаар нэгтгэх урт хугацааны зорилтоос Ким Жон Ун эрс татгалзаж, Өмнөд Солонгосыг дайсагнагч улс хэмээн тодорхойлох болсон юм.
Нөгөө талаас, удирдагч Кимийн охин дүү Ким Ё Жон 2021 оноос ажиллаж байсан Төрийн зөвлөлийн гишүүдийн жагсаалтад энэ удаад багтаагүй нь ажиглагчдын анхаарлыг ихэд татаж байна. Гэхдээ Ким Ё Жоны эрх мэдлийг шууд хасаагүй, харин эрх үүргийн хуваарилалт нь өөрчлөгдөж буйнх гэж Өмнөд Солонгосын шинжээчид онцолж байна.
Эх сурвалж: Reuters

#Ким Жон Ун, #БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга,