Москвагаас Иран руу шинэчилж сайжруулсан дронууд нийлүүлж байгааг Украины дипломатч онцолж, Оросын зэвсгийн үйлдвэрүүд рүү цохилт өгөхийг уриаллаа. Украинаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Андрей Мельник Орос улс Иранд “Шахед” загварын дроны шинэчилсэн хувилбаруудыг нийлүүлж, цэргийн бусад дэмжлэг үзүүлж байгаа гэж мэдэгдлээ. Ингэснээр Москва Тегераны гол хамсаатан болж байгаа тул үүнийг зогсоохын тулд Оросын зэвсгийн үйлдвэрүүдэд яаралтай цохилт өгөх хэрэгтэй гэж тэрбээр мэдэгдлээ. Андрей Мельник "Иранд болж буй мөргөлдөөн нь Оросын цэргийн түрэмгийлэл, Кремлийн хорон зорилготой нягт холбоотой" гэж Украины дайны асуудлаарх Аюулгүйн зөвлөлийн тусгай хуралдааны үеэр мэдэгдэв. 

Сүүлийн дөрвөн жил үргэлжилж буй Украины дайнд ч Орос “Шахед” загварын дроныг ашиглаж ирсэн юм. Москва Ираны лицензээр “Шахед” дроны шинэчилсэн хувилбаруудыг үйлдвэрлэн нийлүүлж байгаа бөгөөд энэ нь Персийн булангийн орнууд, бүс нутаг дахь АНУ-ын хүчнийхэн рүү халдах боломж олгож, улмаар дэлхийн эдийн засагт заналхийлж байна гэж Мельник онцлов. Украин улс ард иргэд, дэд бүтцэд нь заналхийлж буй Оросын дроны үйлдвэрүүдэд цохилт өгсөөр байгаа ч шинэ зэвсэг, нөөц бололцоотой бол илүү үр дүнтэй ажиллах боломжтойг тэрээр дурдлаа. Хэрэв Украиныг алсын зайн цохилт өгөх зэвсгээр хангаж, дотоодын пуужингийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлбэл Ойрхи Дорнодод энх тайван тогтооход Киев хувь нэмрээ оруулна гэж Мельник өгүүлжээ. 

Эх сурвалж: Reuters

#Оросын дайн, #Украины дайн, #Орос Украины дайн,