Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ болон Израил, Ираны хийж байгаа дайныг зогсоох энхийн хэлэлцээг Пакистан зохион байгуулахаар бэлдэж байна. Пакистаны Гадаад хэргийн сайд Исхак Дар дайныг бүрмөсөн зогсоох арга замуудын талаар, мөн АНУ-Ираны хэлэлцээг Исламабадад зохион байгуулах боломжийг бүс нутгийн орнуудын Гадаад хэргийн сайд нартай хэлэлцсэн гэв. 

Гэвч АНУ болон Ираны тал уг хэлэлцээнд оролцохыг албан ёсоор зөвшөөрсөн, эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Түүгээр ч барахгүй Тегераны зүгээс Вашингтоныг хэлэлцээ хийх нэрээр хуурай замын довтолгоонд бэлтгэж байна гэж буруутгалаа. 

Вашингтон Ойрхи Дорнод руу мянга мянган тэнгисийн явган цэргээ илгээсэн бөгөөд эхний ээлж нь өнгөрсөн баасан гарагт бүс нутагт газарджээ. Ираны парламентын дарга Мохаммад Багер Калбаф АНУ-ыг нэг гараараа хэлэлцээний мессеж илгээж, нөгөө гараараа цэрэг илгээхээр төлөвлөж байна гэж шүүмжлээд, АНУ-ын шахалт, доромжлолыг хэзээ ч хүлээж авахгүй гэж онцолжээ.

Одоо хоёр дахь сардаа үргэлжилж буй дайн зогсох төлөвгүй, харин ч өөр улс руу даамжраад байгаа юм. Тодруулбал, Израилын арми сүүлийн 24 цагийн дотор Ираны төв болон баруун хэсэг, түүүн дотор Тегеранд 140 гаруй удаа агаарын цохилт өгч, баллистик пуужин хөөргөх талбай, зэвсгийн агуулахуудыг устгаснаа мэдээллээ.  Нөгөө талаас, Йеменийн Хути бүлэг бямба гарагаас эхлэн Израил руу анхны дайралтаа хийж, Баб-эль-Мандебын хоолойн тээвэрлэлтийг хаах эрсдэл үүсгэлээ.

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #АНУ, #Израил, #иран,