Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын цагаачдыг албадан гаргах бодлого, Иран дахь цэргийн мөргөлдөөн болон бусад арга хэмжээ, шийдвэрийг эсэргүүцсэн иргэд бямба гарагт орон даяар гудамжинд гарч, “Хаад үгүй” хэмээх жагсаалыг өрнүүллээ. Үүнээс өмнөх хоёр удаагийн жагсаалд сая сая хүн оролцож байсан бол энэ удаад АНУ-ын бүх 50 мужийг хамарсан 3,200 гаруй арга хэмжээ болсон бөгөөд хөдөлгөөний цар хүрээ томоохон хотуудаас хальж, жижиг суурин газруудад ч идэвхжсэн байна.

Холбооны цагаачлалын албаны ажилтнуудын гарт амиа алдсан АНУ-ын иргэд болох Рене Гүүд, Алекс Претти нарын зурагтай зурагт хуудас барьсан олон мянган иргэн Миннесота мужийн Сент-Пол хотын Капитолын ордонд цугларчээ. Тус мужийн захирагч Тим Уолз цугларсан олонд хандан хэлсэн үгэндээ, Трампын бодлогыг эсэргүүцэгчид бол Америкийн зүрх сэтгэл хэмээн тодорхойлоод, ардчилал, хүний эрх болон шударга ёсны төлөөх тэдний тэмцэл  авторитаризмыг зогсох гол хүч болохыг онцлов. Мөн сенатч Берни Сандерс, нэрт хөгжимчин Брюс Спрингстин нар тус арга хэмжээнд оролцож, Америкийг олигарх болон дарангуйллын тогтолцоо руу гулсан орохыг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн юм.

Харин Нью-Йорк хотод болсон жагсаалд хэдэн арван мянган хүн нэгдэж, Манхэттэний төв хэсгийн 10 гаруй гудамжийг хаасан байна. Жагсаалыг зохион байгуулагчдын нэг, алдарт жүжигчин Роберт Де Ниро “Трамп шиг эрх чөлөө, аюулгүй байдалд ийм их аюул учруулсан Ерөнхийлөгч өмнө нь байгаагүй” гэж тэмдэглэв. Түүнчлэн Вашингтон хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ардчиллыг дэмжсэн уриа лоозон барьсан иргэд Трампын дарангуйллыг зогсоохыг шаардаж байжээ.

Түүнчлэн Даллас хотод "Хаад үгүй" хөдөлгөөнийхөн болон "Proud Boys" зэрэг хэт барууны бүлэглэлүүдийн хооронд мөргөлдөөн гарч, цагдаа нар хэд хэдэн хүнийг баривчилжээ. Лос-Анжелес хотод нөхцөл байдал улам хурцадсан бөгөөд холбооны барилгыг бүсэлсэн жагсагчид хууль сахиулагчид руу цементэн блок шидсэний улмаас хоёр офицер шархдаж,   жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан байна.

Ирэх арваннэгдүгээр сард болох Конгрессын завсрын сонгууль ойртож буй энэ үед Трампыг дэмжих иргэдийн хувь хэмжээ 36 хувь болж буурсан нь түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойших хамгийн доод үзүүлэлт болоод байна. Жагсаалыг зохион байгуулагчдын үзэж байгаагаар, Иран дахь АНУ-ын цэргийн ажиллагаа болон дотоод дахь эрс бодлогууд нь иргэдийн дургүйцлийг төрүүлж, Бүгд найрамдах намыг дэмждэг Айдахо, Вайоминг зэрэг мужуудад ч эсэргүүцлийн давалгаа эхлээд байна.

Эх сурвалж: Reuters

#Жагсаал, #АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, #“Хаад үгүй”, #NO Kings,