Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийж буй дайны зардлыг Арабын орнуудаас гаргуулах асуудлыг хөндөх сонирхолтой байгаа бөгөөд мөргөлдөөнийг зогсоохоор Тегерантай хийж буй хэлэлцээ амжилттай үргэлжилж байна гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Ливитт даваа гарагт мэдэгдлээ. 

Арабын орнууд дайны зардалд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, эсэх талаарх сэтгүүлчийн асуултад тэрбээр хариулахдаа Ерөнхийлөгчийн өмнөөс урьдчилан мэдэгдэл хийхгүй ч энэ нь Трампын нэлээд сонирхож буй сэдэв гэж онцолжээ. 

Трамп харин даваа гарагийн өглөө хийсэн мэдэгдэлдээ хэрэв Иран Ормузын хоолойг нээхгүй бол тус улсын эрчим хүчний байгууламжууд болон газрын тосны цооногуудыг бүрмөсөн устгана гэж анхааруулсан. Гэвч нөгөө талаас Тегерантай хийж буй хэлэлцээ урагштай  байгааг дурдаад, Иранд дэглэмийн өөрчлөлт хийсэн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. 
Түүнчлэн Ираны дэглэм нурсан тул өмнөхөөсөө өөр, маш ухаалаг хүмүүстэй хэлэлцээ хийж байна гэж Трамп мэдэгдэж буй. Цагаан ордны зүгээс мөн Ираны тал уулзалтуудын үеэр амласан амлалтаа биелүүлэхгүй бол Трамп цэргийн эрс хариу арга хэмжээг авах болно гэдгийг хатуу анхааруулсан байна.

Эх сурвалж: Reuters 

#Трамп, #дайны зардал,