Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Израилын парламент буюу Кнессет даваа гарагт цэргийн шүүхээр ял шийтгүүлсэн, хүний амь насанд хүрсэн халдлага үйлдсэн палестинчуудад шийтгэл оноох тухай хуулийг баталлаа. Энэхүү хуульд онц хүнд, хүний аминд хүрсэн халдлага үйлдсэн палестинчуудад дүүжлэн цаазлах ял оноож байхаар заажээ.
Израил улс оршин тогтноход заналхийлсэн халдлага үйлдсэн этгээдүүдэд энэ хууль хамаарах аж. Уг хуулийг зөвхөн палестинчуудад зориулан баталж байгаа нь ялгаварлан гадуурхсан шинжтэй хэмээн нөгөө талаас шүүмжлэх хүн ч цөөнгүй байгаа юм. Түүнчлэн шинэ хуульд зааснаар ял авсан этгээдийг шүүхийн шийдвэр гарснаас хойш 90 хоногийн дотор цаазаар авах ёстой бөгөөд ялтанд өршөөл үзүүлэх эрх олгохгүй аж.

Израил улс 1954 онд хүн амины хэрэгт цаазаар авах ялыг халсан бөгөөд түүнээс хойш энэхүү ялаар шийтгүүлсэн цорын ганц хүн нь Холокостыг зохион байгуулагчдын нэг Адольф Эйхман байсан юм. Хэт барууны үзэлтэй Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвирийн дэмжлэгтэйгээр батлагдсан уг хуулийг Герман, Франц, Итали, Их Британи зэрэг Израилын барууны холбоотнууд ардчилсан зарчимд харш, ялгаварлан гадуурхсан шинжтэй хэмээн эрс шүүмжилж буй.
Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас ч уг хуулийг олон улсын эрх зүйг зөрчсөн, Палестины ард түмнийг айлган сүрдүүлэх гэсэн бүтэлгүй оролдлого хэмээн буруушаасан бол ХАМАС болон исламын жихад бүлэглэлүүд үүний хариуд өшөө авах халдлага үйлдэхийг уриаллаа. Хүний эрхийн байгууллагууд болон Израилын хуулийн мэргэжилтнүүд ч уг хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн Дээд шүүхэд гомдол гаргаад байна.
Эх сурвалж: Reuters