Улсын хэмжээнд 2026 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 2,075,502 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.9 хувиар өссөн байна. Бүртгэгдсэн нийт зөрчлийн 88.8 хувь нь Нийслэлд, 12.2 хувь нь орон нутагт үйлдэгджээ. Үүнээс 99.5 хувийг Цагдаагийн байгууллага, 0.5 хувийг Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар, Онцгой байдлын газар зэрэг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалган шийдвэрлэжээ.
2026 оны I улирлын байдлаар зөрчил гаргасан 1,971,456 хүн, 81,861 хуулийн этгээдэд нийт 45,5 тэрбум төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад нийт 6,988 хүнд эрх хязгаарлах арга хэмжээ авснаас 5,861 хүнийг саатуулах, 120 хүнээс баримт бичгийг хураан авах, 7 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох эрх хязгаарлах арга хэмжээг авчээ.
Зөрчлийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 22,2 тэрбум төгрөгийн хохирол учирч 6,6 тэрбум төгрөгийн хохирлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн байна.

Зонхилон үйлдэгдсэн зөрчлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 1.5 дахин, танхайрах зөрчил 2 дахин, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 19.2 хувиар, хулгайлах зөрчил 4 дахин өссөн байна.
Харин олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 38.9 хувиар, хүний биед халдах зөрчил 10 хувиар, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 3.6 хувиар, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 36.9 хувиар тус тус буурчээ.

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3562
EUR | 4023
CNY | 514.5
RUB | 40.12
JPY | 21.89
KRW | 2.26
