Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Тайванийн сөрөг хүчний удирдагч Чэн Ли-вун Хятад улсад айлчлахаар боллоо. Бээжингийн зүгээс тайваньчууд эргэн нэгдэх санаачилгыг дэмжиж буй энэ үед тэрбээр ийнхүү айлчилж байгаа нь ажиглагчдын анхаарлыг ихэд татаж байна. Чэн Ли-вун энэ айлчлалаа энхийн төлөөх даалгавар хэмээн тодорхойлж байгаа бөгөөд тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж магадгүй байгаа юм.
Чэн Ли-вун нь Тайванийн хамгийн том сөрөг хүчин болох Гоминданы намын дарга бөгөөд өнгөрсөн сард гадаадын сурвалжлагчдад өгсөн ярилцлагадаа “Энх тайвныг зөвхөн батлан хамгаалах чадвараар тогтоох боломжгүй, улс төрийн хүчин чармайлт зайлшгүй шаардлагатай” гэж мэдэгдсэн юм. Түүний айлчлал АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Ши Жиньпин нарын Бээжин дэх дээд хэмжээний уулзалтаас нэг сарын өмнө болж байгаа юм.
Хятад улс Тайванийг энхийн замаар эргэн нэгдэхийг дэмждэг гэдгээ илэрхийлсээр ирсэн. Гэвч Тайваньд явуулсан олон нийтийн санал асуулгуудаас харахад Бээжингийн “нэг улс, хоёр систем” загварыг дэмжихгүй байгаа нь илт байна.
Эх сурвалж: Reuters

#Тайванийн сөрөг хүчний удирдагч Чэн Ли-вун,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3562