Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Флорида мужийн Тампа хотод байрлах АНУ-ын Төв командлал (CENTCOM)-ын мэдээлснээр Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийн дагуу дөрөвдүгээр сарын 13-ны өглөөний 10:00 цагаас (АНУ-ын зүүн эргийн цагаар) эхлэн Ираны боомтууд руу орж, гарч буй бүх далайн тээврийн хөдөлгөөнд бүслэлт хэрэгжүүлж эхлэх аж.
Энэхүү арга хэмжээ нь Ираны боомтууд болон эргийн бүсэд нэвтэрч буй, эсвэл тэндээс гарч буй бүх улсын хөлөг онгоцонд ялгаварлалгүй үйлчлэх юм. Үүнд Персийн булан болон Оманы булан дахь Ираны бүх боомтууд хамрагдана. Харин Ираны бус боомт руу чиглэн Хормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцнуудын чөлөөт зорчих хөдөлгөөнд саад учруулахгүй гэж мэдэгдсэн байна.
Бүслэлт хэрэгжиж эхлэхээс өмнө нэмэлт мэдээллийг албан ёсны сувгаар дамжуулан арилжааны далайчдад хүргэх бөгөөд далайд үйл ажиллагаа явуулж буй бүх талуудад Оманы булан болон Хормузын хоолойн бүсэд ажиллахдаа “Notice to Mariners” буюу далайчдад зориулсан мэдэгдлийг тогтмол шалгаж, мөн АНУ-ын тэнгисийн цэргийн хүчинтэй 16-р сувгаар холбоо барихыг зөвлөжээ.

Эрдэнэт-Овоо:
USD | 3564