Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт хийсэн мэдэгдэлдээ газрын тос болон шатахууны үнэ ирэх арваннэгдүгээр сард болох Конгрессын завсрын сонгууль хүртэл өндөр хэвээр байж магадгүйг онцоллоо. Одоогоор сар гаруй үргэлжилж буй Ираны дайны улмаас эдийн засаг, нийгэмд гарч буй үр дагаврыг тэрбээр анх удаа ийнхүү хүлээн зөвшөөрлөө.
Дональд Трамп “Газрын тос, шатахууны үнэ одоогийнхтой адил, эсвэл магадгүй одоогийнхоос бага зэрэг өндөр ч байж магадгүй. Гэхдээ ерөнхийдөө энэ хавьцаа л байна байх” гэж мэдэгдээд буй.
АНУ-ын шатахуун түгээх станцуудад нэг галлон бензиний дундаж үнэ энэ сард дөрвөн ам.доллар давсан үзүүлэлттэй байна. Үүнтэй харьцуулахад өнгөрсөн жилийн турш нэг галлон шатахуун 3.25 ам.доллароос хэтэрч байгаагүй юм.
Дайн эхлэхийн өмнө ч, дайн эхэлсний дараа ч Трамп газрын тосны үнийн өсөлтийг төдийлэн онцлоогүй, мөн энэ өсөлт түр зуурынх гэж мэдэгдэж байсан. Гэвч энэ удаад дайн эдийн засагт бодитоор нөлөөлж байгааг онцолсон нь энэ. Үүний хариуд Ираны парламентын дарга Калбаф “Одоогийн үнээ харж түр баясаж бай. Удахгүй 4-5 долларын үнээ ч санагалзах болно” хэмээн сүрдүүлжээ.
Эх сурвалж: Reuters

#Трамп,

Эрдэнэт-Овоо:
USD | 3564