Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ болон Ираны хооронд болсон энхийн хэлэлцээ үр дүнд хүрээгүй тул өнөөдрөөс Вашингтон Ормузын хоолойг бүслэхээ мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор газрын тос тээвэрлэгч танкерууд Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөөс зайлсхийж эхэлжээ. 

АНУ-ын Төв командлалаас мэдээлснээр, энэхүү бүслэлт даваа гарагт орон нутгийн цагаар 10:00 цагт эхлэх бөгөөд Ираны боомтууд руу орж, гарч буй бүх улс орны хөлөг онгоцуудад адил үйлчлэх ажээ. Харин Ираны бус, өөр улсын боомтуудыг чиглэн Ормузын хоолойгоор дайран өнгөрөх хөлөг онгоцуудад саад учруулахгүй гэдгийг тодотгосон байна.

Одоогийн байдлаар Мальта улсын далбаатай “Agios Fanourios I” танкер Иракийн Басра тосыг ачихаар хоолой руу орох гэж байснаа замаасаа буцаж, Оманы булангийн ойролцоо зогсжээ. Мөн Пакистаны “Shalamar” болон “Khairpur” танкерууд ням гарагт Персийн буланд нэвтэрч, Арабын нэгдсэн Эмират болон Кувейт рүү түүхий тос, боловсруулсан бүтээгдэхүүн ачихаар хөдөлж байна. Мөн газрын тос ачсан гурван танкер бямба гарагт Ормузын хоолойгоор гарсан нь гал зогсоох түр хэлэлцээр байгуулагдсанаас хойш Персийн булангаас гарсан анхны хөлөг онгоцууд болж байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа Ираны Хувьсгалт гвардийн зүгээс Ормузын хоолойд ойртох аливаа цэргийн хөлөг онгоцыг гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн үйлдэл гэж үзэн, хариу барихаа анхааруулаад буй.

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #Ормузын хоолой,