-Иргэний өнцөг-
Дайн дэгдсэний 49 дэх өдөр буюу түр гал зогсоосны 9 дэх өдөр, 4/16-ны өглөөний мэдээ.

Америк-Ираны хэлэлцээ тасалдсаныг дахин сэргээх, хэлэлцээний хоёрдугаар үе шатыг эхлүүлэхийг ятгахаар Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф нь Зэвсэгт хүчний ерөнхий командлагч фельдмаршал Асим Мунираа Тегеран руу илгээв. Тегеранд халуун яриа өрнөж байна. Америк-Ираны хэлэлцээ тасалдсаны дараа Иранд гурван үйл явдал давхцсаныг гадаадын ба ираны сөрөг хүчний хэвлэл телевиз, сайтууд тэмдэглэж байна.
1. Ялалтын баяраа тэмдэглэж, эх оронч тэмцэлд уриалж байна.
2. Аятоллагийн дэглэмийн эсрэг хоёр оны зааг дээр босч тэмцээд дарагдсан сөрөг хүчний ялтнуудаа олон түмнийг айлгах зорилгоор ил цаазлах тухай лалын хувьсгалчид (IRGC корпусынхан) шийдвэр гаргаж байна.
3. Хэрэв АНУ-тай хэлэлцээ хийж бууж өгвөл Төрийн эргэлт хийж, эцэс төгсгөлгүй жихад (лалын ариун дайн) явуулна гэсэн IRGC корпусынхны заналхийлэл; нөгөө талаас дайнаа зогсооё, АНУ-ын нөхцлийг хүлээн авъя, эдийн засаг болохоо байлаа гэсэн иргэний Засаг захиргааны (Ерөнхийлөгч, ГХЯ гэх мэт) хооронд ширүүн тэмцэл өрнөж байна.
Исламабадад хэлэлцээ яагаад мухардсан бэ гэдгийг энэтхэгийн ТВ тайлбарлахдаа иргэний Засаг захиргааны төлөөлөл нь Гадаад хэргийн сайд Аббас Арагчи (дипломатч), төлөөлөгчдийн тэргүүн нь парламентын спикер дундыг баригч Мохаммад Багер Галибаф (IRGC корпусын генерал асан), мөн Ираны ҮАБ-ын Дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга бригадын генерал Мохаммад Бакер Золькадр нар хоорондоо нэгдсэн байр суурьгүй, хэлэлцээний завсарлага авах тоолонд Тегеран руу холбоо барьж IRGC корпусын дээд эрх баригчдаас заавар зөвлөлгөө авч байсан, цаадуул нь буулт хийж дайн зогсоох бус, цаг хожих, хууран мэхлэхийг тулгаснаас болсон гэж ярив. Иранд яг одоо эрх мэдэл хэний гарт байнав гэвэл IRGC корпусын ерөнхий командлагч хошууч генерал Ахмад Вахиди гэдэг хүний нэр дуулдана.
Тэрээр цэргийн нэртэй жанжин, 2009-2013 онд Батлан хамгаалахын сайд байсан, 2026.03.01-нээс корпусыг даргалж байгаа, тус корпусыг террорист байгууллагаар АНУ, Европын холбооноос гадна мөн Саудын Араб, Бахрейн, мөн Израиль, Канад, Швед, Литва, Бельги, Украин, Аргентинд бүртгэж авсан ажээ. Нэгэнтээ IRGC корпус Ираныг захирч байгаа тохиолдолд дайн зогсох тухай итгэл найдвар алга. Ливаны Хезболлаг IRGC корпус захирч байгаа тохиолдолд Израиль-Ливаны энхийн хэлэлцээ зүгээр л үзүүлэн тоглолт болж хувирна, иймээс Ливаны өмнө хэсэг ба өмнө Бейрутад Хезболлагийн тулгуур байршлуудад ЦАХАЛ цохилтоо үргэлжлүүлсээр байхаас өөр гарцгүй хэмээн Израилийн ТВ-ээр ярьж байна. Хезболла Израиль руу пуужин харвасаар байна.

#иран,