Орос улс Украины нийслэл Киев болон бусад хотод дахин цохилт өгсөний улмаас 17 хүн амиа алдсан байна. Үүний зэрэгцээ ОХУ-ын Хар тэнгисийн Туапсе боомт руу Украины талаас хийсэн нисгэгчгүй онгоцны томоохон довтолгооны улмаас хоёр орос иргэн амь үрэгдэж, долоон хүн шархадсан байна. Газрын тос боловсруулах үйлдвэр болон нүүрс, бордооны экспортын гол зангилаа болсон энэ боомт руу өгсөн цохилтын улмаас гал гарч, их хэмжээний хохирол учирсан гэж эх сурвалж мэдээлж байна.
Дараалсан эдгээр цохилтын улмаас нийслэл Киевт дөрвөн хүн, түүний дотор хүүхэд амь үрэгдсэн гэж хотын дарга Виталий Кличко мэдээлсэн бол Одесса хотод найман хүн, зүүн өмнөд Днепр хотод дөрвөн хүн амь үрэгдсэн байна.
Ерөнхийлөгч Володимир Зеленский Оросын хоригийг цуцлах, зөөлрүүлэх огт шаардлагагүйг онцлов. Тэрбээр “Орос улстай харилцаагаа хэвийн болгох ямар ч боломжгүй. Орост үзүүлэх шахалт үр дүнтэй байх ёстой. Украинд тусламж үзүүлэх амлалт бүрийг цаг тухайд нь биелүүлэх нь маш чухал” гэж мэдэгдэв. Мөн Украины Гадаад хэргийн сайд Андрий Сыбиха олон улсын хамтын нийгэмлэгийг Орост үзүүлэх шахалтаа нэн даруй нэмэгдүүлж, тусламжийн багцуудыг саатуулахгүй байхыг уриалав.
Москвагийн зүгээс Украины армийн ашигладаг эрчим хүчний байгууламжууд болон пуужин, дрон үйлдвэрлэлийн цэгүүдэд давхар цохилт өгсөн гэж мэдэгдсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: Reuters

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Эрдэнэт-Овоо:
USD | 3564