Сүүлийн зургаан долоо хоногийн турш үргэлжилж буй цэргийн ажиллагааг 10 хоногийн хугацаагаар түр зогсоох тохиролцоонд Ливан, Израил улс хүрлээ. Өчигдөр талууд тохиролцоож, гал зогсоох хэлэлцээр байгуулсныг Бейрут хотынхон ёслолын буудлагааар тэмдэглэсэн байна. Гэлээ ч хоёр улс ийнхүү тохиролцсоны дараа Ливаны өмнөд хэсэгт дахин буун дуу гарсан байна. Израилын армийн зүгээс Ливаны өмнөд хэсгийн оршин суугчдад хандан Литани голын өмнөд хэсэгт очихгүй, суурьшихгүй байхыг анхааруулж, тэнд цэргүүд байрласаар байгааг санууллаа. 

Үүний зэрэгцээ АНУ болон Ираны төлөөлөгчид ирэх амралтын өдрүүдэд уулзаж магадгүйг Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Тэрбээр АНУ-ын зүгээс Иранд ирэх 20 гаруй жилийн хугацаанд цөмийн зэвсэгтэй болохгүй байх санал тавьсныг дурдаад “Юу болохыг харж байя. Гэхдээ бид Ирантай тохиролцоонд хүрэхэд маш ойрхон байна” гэсэн байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, АНУ Ираны цөмийн үйл ажиллагааг 20 жилээр түдгэлзүүлэх санал тавьсан бол Тегеран хариуд нь 3-5 жилийн хугацааг санал болгоод байгаа аж. Хэдийгээр гал зогсоох найдвар ийнхүү нэмэгдсэн ч цөмийн хөтөлбөрийн асуудлаар талууд зарчмын эрс зөрүүтэй байр суурьтай хэвээр байгаа юм.

Нөгөө талаас, Пакистаны аюулгүй байдлын эх сурвалжийн мэдээлснээр Вашингтон тохиролцоонд хүрэхийн тулд хоригийг цуцлах, Ираны царцаасан олон тэрбум долларын хөрөнгийг чөлөөлөх санал тавьж байгаа ажээ. 

Эх сурвалж: Reuters

#Израил, #Ливан,