Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Гаити улсад ирэх саруудад зургаан сая орчим хүн хүнсний ноцтой хомсдолд орох төлөвтэй байна. Тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүнлэгийн байгууллагуудын мэдээлснээр,
Гаитигийн 5.8 сая иргэн буюу нийт хүн амын талаас илүү хувь нь одоогоор хүнсний хомсдолд орсон бөгөөд тэдний 1.8 сая нь нэн яаралтай тусламж авах шаардлагатай байна.
Тус улсад аюулгүй байдал алдагдаж, эдийн засаг хямарч, газар тариалангийн салбар бараг зогссон нь хүнсний хомсдолыг бүр гааруулж байгаа юм. Сүүлийн үед Гаитид зэвсэгт бүлэглэлүүд хяналтын бүсээ тэлж, 1.4 сая гаруй иргэн орон гэрээ орхин дүрвэсэн нь хүмүүнлэгийн ноцтой хямралд хүргэж байгаа юм.
Дэлхийн хүнсний хөтөлбөрийн мэдээлснээр, энэ улсын иргэдэд тууштай тусламж үзүүлсний үр дүнд өнгөрсөн жилээс хойш 200,000 орчим иргэнийг өлсгөлөнгөөс гаргаж чадсан байна. “Өлсгөлөнтэй тэмцэх нь Гаитид тогтвортой байдлыг эргүүлэн авчрах гол зам юм. Айл өрхүүд хүүхдээ тэжээж чадахгүй байгаа нөхцөлд бид энх тайвныг цогцлоож чадахгүй” гэж тус хөтөлбөрийн Гаити дахь суурин төлөөлөгч Ванья Каария мэдэгдэв.
Үүний зэрэгцээ Ойрхи Дорнодын хямралаас үүдсэн шатахууны үнийн огцом өсөлт нь тээвэрлэлт болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж, тусламжийн үйл ажиллагааг улам хүндрүүлж байгаа нь хямралын бүсэд, тэр дундаа Гаити улсад нөлөөлж магадгүй байна.
Эх сурвалж: Reuters

#Гаити,

Эрдэнэт-Овоо:
USD | 3564