АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн ням гарагт бүслэлтийг зөрчих гэсэн Ираны ачааны хөлгийг саатуулан, хураан авсан гэдгээ мэдэгдсэн бол Тегеран энхийн хэлэлцээний хоёр дахь шатанд оролцохгүй гэдгээ илэрхийллээ. Үүний зэрэгцээ өнгөрсөн амралтын өдрүүдээр Иран Ормузын хоолойн бүслэлтээ түр цуцалсан ч төдөлгүй эргэн сэргээсэн юм. Тегераны зүгээс АНУ Ормузын хоолойг бүсэлсэн, мөн биелүүлэх боломжгүй хэт өндөр шаардлагатай тавьж байгаагаас энхийн хэлэлцээ хийх боломжгүй болсноо онцолжээ.

Түүнчлэн Ираны дэд бүтцэд халдаж, гүүр, цахилгаан станцууд руу довтолбол Персийн булангийн орнуудын станц, үйлдвэрүүдэд цохилт өгнө гэдгээ мэдэгджээ. Ингэснээр Ойрхи Дорнодын зөрчил мөддөө намжихгүй, АНУ-ын бүслэлт үргэлжилж, газрын тосны үнэ өндөр хэвээр байх төлөвтэйг ажиглагчид анхааруулж байна. Эдийн засгийн эдгээр нөхцөл байдал АНУ-д ч нөлөөлж эхэлсэн бөгөөд бензиний үнэ өсөж, үүнийг дагаад инфляц нэмэгдэх магадлалтай нь ирэх арваннэгдүгээр сард болох завсрын сонгуульд Бүгд найрамдах намын хувьд том сорилт болох төлөвтэй.
Эх сурвалж: Reuters

#Дайн, #Ормузын хоолой, #АНУ АНУ Ираны дайн,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3565