Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Эрчим хүчний сайд Крис Райт шатахууны үнэ цаашид ч өндөр байж магадгүй гэж мэдэгдлээ. Ойрхи Дорнодын нөхцөл байдалтай холбоотойгоор одоо АНУ-д шатахууны үнэ өсөж, галлон нь гурван ам.доллар даваад буй. Энэ бол сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн өндөр үнэ гэдгийг тэрбээр хүлээн зөвшөөрөөд цаашид ч энэ үзүүлэлт өндөр хэвээр байж магадгүй гэж онцлов.

Крис Райт “Шатахууны үнэ энэ жилийн сүүлч хүртэл, эсвэл ирэх жилийн эх хүртэл өндөр хэвээр байж магадгүй. Мэдээж, зөрчил мөргөлдөөн намжихаар шатахууны үнэ буурч эхэлнэ” гэж CNN телевизийн "State of the Union" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Сангийн сайд Скотт Бессент нар ч шатахууны үнийн өсөлтийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Ираны дайн дуусахад эргэн хямдарна гэж таамаглаж буй. Нөгөө талаас, шатахуунаас гадна онгоцны түлш хомсдож, агаарын тээврийн компаниудад хүндрэл үүсэж болзошгүй байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Ташрамд, шатахууны үнийн өсөлт ирэх арваннэгдүгээр сард АНУ-д болох завсрын сонгуульд нөлөөлөх, тэр тусмаа Бүгд найрамдах намын хувьд хүнд нөхцөл үүсгэж магадгүй байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#газрын тос, #Дайн, #иран, #Ормузын хоолой, #АНУ ираны дайн,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3565