Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн хамгийн чухал зангилаа Ормузын хоолойд Ираны цэргийн хүчнийхэн хяналтаа чангатгалаа. АНУ болон Ираны энхийн хэлэлцээ тодорхойгүй болоод байгаа энэ үед Тегераны тусгай хүчнийхэн хурдны завиар ачааны хөлөг онгоц руу дайрч, саатуулж буй дүрс бичлэг цацагдаад буй.
Ираны арми Ормузын хоолойг зэвсэгт хүчний хатуу хяналт дор байгааг мэдэгдээд, энэ бол АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин боомтуудыг нь бүсэлж, худалдааны хөлөг онгоцнуудын хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотой авч буй хариу арга хэмжээ гэж Тегеран тайлбарлаж байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, дэлхийн газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн тавны нэг нь дамждаг энэхүү хоолойг хаах нь дэлхийн эдийн засагт ноцтой цохилт үзүүлсээр байна. Тэр тусмаа сүүлийн өдрүүдэд Ираны хүчнийхэн гадаадын хэд хэдэн хөлөг онгоцыг саатуулж, зарим руу нь гал нээсэн нь усан замын аюулгүй байдлыг эрсдэлд оруулсан явдал боллоо.
Үүний зэрэгцээ Израил, Ливаны хооронд гурван долоо хоногийн хугацаагаар гал зогсоож буйг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан ёсоор зарлалаа. Энэ нь бүс нутгийн өргөн хүрээтэй дайныг намжаах алхам ч одоогоор Ливаны хил орчмын мөргөлдөөн бүрэн намжаагүй хэвээр байна. Харин Вашингтон болон Тегераны хоорондох шууд хэлэлцээ мухардалд орлоо. АНУ-ын зүгээс Ираны эсрэг тэнгисийн цэргийн бүслэлтээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэний дараа Тегеран хэлэлцээ хийх боломжгүй гэсэн байр суурийг илэрхийллээ.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Ойрхи Дорнод,