Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Израилын агаарын цохилтын улмаас Газын зурваст дөрвөн палестин иргэн амиа алдсан бол Баруун эрэгт 15 настай хүү буудуулан үрэгдсэн тухай Палестины эрүүл мэндийн албаныхан мэдэгдлээ. Тодруулбал, Баруун эргийн Наблус хот руу өгсөөн цохилтын үеэр Израилын цэргүүд 15 настай өсвөр насны хүүг буудаж хөнөөсөн байна. Харин Израилын арми үүнийг цэргийн ажиллагааны үеэр нэгэн хүн цэргүүд рүү чулуу шидсэн тул гал нээсэн гэж мэдэгдэж буй. 

Өнгөрсөн оны аравдугаар сард АНУ-ын зуучлалтайгаар гал зогсоох хэлэлцээр байгуулагдсанаас хойш Израил улс Газын зурваст удаа дараа цохилт өгсөөр байна. Ингэхдээ Израил ч, ХАМАС бүлэглэл ч хоёулаа бие биеэ хэлэлцээр зөрчсөн гэж буруутгасаар ирсэн. Хэдийгээр талууд тохиролцоонд хүрсэн гэж байгаа ч гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлэх ямар ч механизм одоогоор алга байна. 

Палестины Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, он гарснаас хойш Израилын халдлагын улмаас хамгийн багадаа 15 хүн амиа алджээ.

Эх сурвалж: Reuters 

#Израил, #Палестин,