Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Хууль зүйн яам марихуаны төрлийн зарим бүтээгдэхүүнд тавих хязгаарлалтыг сулруулж, уг бодисыг аюул багатай гэсэн ангилалд оруулах ажлыг түргэвчлэхээ мэдэгдлээ. Энэ нь сүүлийн арван жилийн турш мансууруулах бодистой тэмцэх АНУ-ын бодлогод сүүлийн оруулсан  хамгийн том өөрчлөлтүүдийн нэг болж байна. Түүнчлэн уг шийдвэр 47 тэрбум долларын үнэлгээтэй энэ салбарыг эрс өөрчлөх төлөвтэй байна. 

Төрийн зүгээс марихуаны төрлийн, эмнэлгийн зориулалттай бүтээгдэхүүнийг героин зэрэг хэт донтуулдаг бүтээгдэхүүний ангиллаас гаргаж, өвчин намдаагч, тестостерон зэрэг донтуулах эрсдэл багатай бүлэгт шилжүүлэхээр болжээ. АНУ-ын Хүнс, эмийн удирдлагын газраас  баталсан марихуаны бүтээгдэхүүнүүд энэ ангилалд орох юм.
Энэ төрлийн бүтээгдэхүүний ангиллыг өөрчилснөөр  судалгаа шинжилгээ хийхэд тавигдах хоригийг бууруулж, татварын ачааллыг хөнгөлөх, компаниудад санхүүжилт авахад хялбар болгох аж. Тиймээс энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг “Canopy Growth”, “Tilray Brands”, “Trulieve Cannabis” зэрэг компаниудад томоохон түлхэц болох төлөвтэй. Эдгээр компани нь зөвхөн марихуаны төрлийн бүтээгдэхүүн борлуулахаас гадна өвдөлт намдаах, хорт хавдрын шинж тэмдэг, түгшүүр болон бусад эмгэгийг эмчлэхэд чиглэсэн эмийн судалгаа хийдэг аж. 
Хууль зүйн яам ирэх зургаадугаар сарын 29-нөөс эхлэн уг бодисыг дахин ангилахтай холбоотой нотлох баримт, шинжээчдийн санал бодлыг цуглуулж эхлэх юм байна. 
Гэвч марихуаныг эсэргүүцэгчид уг шийдвэрийг эрс шүүмжилж буй. Насанд хүрээгүй хүүхдүүд, өсвөр насныхны дунд хар тамхины хэрэглээг нэмэгдүүлж, ажлын байрны бүтээмжийг бууруулж, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна. 

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Марихуан,