АНУ-ын нийслэл Вашингтон хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Цагаан ордны сурвалжлагчдын оройн зоогийн үеэр халдлага гарчээ. Бямба гарагийн орой “Washington Hilton” зочид буудалд болсон энэхүү арга хэмжээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Мелания Трамп, Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс болон олон зуун сэтгүүлч, төрийн албан хаагчид оролцож байжээ. Буун дуу гармагц тусгай албаны ажилтнууд Ерөнхийлөгчийг танхимаас шуурхай гаргасан байна. Тэрбээр ямар нэгэн гэмтэл аваагүйг холбогдох албаныхан мэдэгдэж буй.

Орой 20:35 цагийн орчимд зочид буудлын үүдний танхим руу сэжигтэн дайран орж, аюулгүй байдлын шалган нэвтрүүлэх цэгүүдээр нэвтрэхийг оролдсоны дараа гал нээсэн байна. Хууль сахиулах байгууллагын мэдээлснээр, сэжигтэн нь Калифорни мужийн Торранс хотын иргэн, 31 настай Коул Томас Аллен гэгч ажээ. Аллен Трампын засаг захиргааны албан тушаалтнуудыг онилсон хэмээн баривчлагдахынхаа өмнө мэдүүлсэн байна. Одоогоор Холбооны мөрдөх товчоо сэжигтний гэрт үзлэг хийж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Ташрамд, энэ “Washington Hilton” зочид буудалд 1981 оны гуравдугаар сарын 30-нд Ерөнхийлөгч Рональд Рейган руу буудан шархдуулж байсан юм.

Эх сурвалж: BBC News

#онцолсон, #АНУ, #Трамп, #Халдлага,